Улаанбаатар травэл экспо

Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл экспо 2019” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн тавь дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, түнш улсаар БНСУ, түнш аймгаар Дорнод аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байгаа ба 2019 оны 5-р сарын 25, 25, 26-ны өдрүүдэд Мишээл Экспо ОУ-ын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Тус аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцогчдын тоо, цар хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаа нь оролцогч байгууллагуудын тоо, чансаанаас харагдана. Үзэсгэлэнгийн үеэр дотоодын аялагч, амрагчдад зориулсан лекц, хэлэлцүүлэг болон энэ жил аялахаар төлөвлөж буй газар түүнтэй холбоотой маршрутын цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээ мэт үзэсгэлэнгээс авах ОНЦЛОГ-той юм. Мөн Бутан улсын тухай анхны гэрэл зургийн үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэх гэж байна.

БОЛОМЖ: Аялах газрын мэдээлэл, харилцаа холбоо, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, үнэ болон бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, гадаадад аялуулагч тур оператор компаниудын бүтээгдэхүүн, клуб сайн дурын нэгдлийн танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.

ОРОЛЦОГЧИД: Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг байгууллага, бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм.

Online registration form - Улаанбаатар травэл экспо

Хамтрагч байгууллагууд