Зөвлөх үйлчилгээ

Бидний үйл ажиллагааны өөр нэг гол ажил бол зөвлөх үйлчилгээ юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд бид Монголын ШУА-ын Археологи, Түүхийн Хүрээлэн, Геологи Палеонтологийн Хүрээлэнтэй хамтран Өмнөговь аймагт орших дэлхийд алдартай Баян заг, Манлай, Ханбогд сумын заагт орших Шар цав, Хүрдэт Агуйн соёлын өвийн менежментийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Ховд, Өмнөговь аймгуудын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах, Хөвсгөл нуурын бүс орчмын эко-аялал жуулчлалын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Монгол Экологи Төв, Их Нарт ТХГН, Хөвсгөл Нуурын ДЦГ, Хустайн Нуруу БЦГ, Өмнөговь Аялал Жуулчлалын Холбоотой хамтран орон нутгийн иргэд, аялал жуулчлалын компаниуд, Хөвсгөл, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын байгаль хамгаалагч нарт зориулсан цуврал сургалтуудыг амжилттай явуулаад байна.

Зөвлөх үйлчилгээ
Тайлбарлахуйн гол зорилго нь тухайн газрын болон нөөцтэй холбоотой мартагдашгүй, утга учиртай, урам зориг өгөх мэдээллээр хангах мөн тухайн улс орны байгалийн болон соёлын нөөцийн бүрэн дүүрэн утга санаа, учир холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэхэд оршино. Тайлбарлахуй нь шинжлэх ухаан, судалгаа, үйлчилгээний салбар, байгаль хамгаалал гэх мэт бүх салбарын түвшинд шаардлагатай. Зөв тохирсон тайлбар хийснээр зөвхөн мөнгө болоод нөөцийг хэмнээд зогсохгүй Монгол шиг жижигхэн, сул эдийн засагтай орны хувьд ихээхэн хэрэгтэй байгаа хөрөнгийг босгох боломжтой юм. УБАЖХ-нь орон нутгийн судлах музей, гэр бааз эрхлэгчид зэрэг бие даасан байгууллагууд болон нөхөрлөлүүдтэй хамтран тайлбар хийх төлөвлөгөө боловсруулах, тайлбарлагчдыг сургах болон бүх түвшинд тусламж үзүүлэн ажилладаг. Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!
Зөвлөх үйлчилгээ
Монгол улс нь хөгжиж буй орны хувьд суурь дэд бүтэц, нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагаас үүдэн олон олон асуудлуудыг ирээдүйд хэрэгжүүлэхээр хойш тавиад байгаа. Гэхдээ орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, бүс нутгууд илүүтэй алсын хараатай байж, хоорондоо уялдаа холбоотой нэгдмэл бодлоготой байх нь нэн чухал юм. Иймийн тулд УБАЖХ-нь зөвхөн үндэсний бодлого, хэтийн төлөвлөгөөнд төдийгүй дэлхийн болоод бүс нутгийн түвшинд нийцсэн, нийтлэг алсын хараатай аялал жуулчлалын төлөвлөгөөг бий болгоход туслах зорилгоор бүс нутаг болон аймгуудтай хамтран ажиллаж байна.
Зөвлөх үйлчилгээ
Монгол улс дэлхийд чухал ач холбогдол бүхий UNESCO-ийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологийн болон соёлын дурсгалт газрууд олонтой. Харамсалтай нь нөөц болон мэдээллийн дутмаг байдлаас болж эдгээр үнэт зүйлсийн ихэнх нь эвдэн сүйтгэгдэж, гэмт этгээдүүдийн гарт орсоор байна. Иймд УБАЖХ-нь ШУ-ны болон төрийн байгууллагуудтай хамтран эдгээр газруудыг хамгаалалтад авах, нөөцүүдэд хэт ачаалал өгөхгүйгээр ашиглах, нутгийн иргэд нь үүнээс ашиг хүртэж байх төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна.

Хамтрагч байгууллагууд