“БАЙКАЛТУР” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

Жил бүр ОХУ–ын Эрхүү хотод зохиогддог “БАЙКАЛТУР” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохыг та бүхнийг урьж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь алдарт Цайны зам дагуу аялал жуулчлал хөгжүүлэх уриан доор зохиогдож байгаагаар онцлогтой бөгөөд ОХУ, БНХАУ-н аялал жуулчлалын байгууллагууд өргөнөөр оролцох ажээ. Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд анх удаа нэгдсэн журмаар оролцохоор төлөвлөж байна.

Жил бүр ОХУ–ын Эрхүү хотод зохиогддог “БАЙКАЛТУР” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохыг та бүхнийг урьж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь алдарт Цайны зам дагуу аялал жуулчлал хөгжүүлэх уриан доор зохиогдож байгаагаар онцлогтой бөгөөд ОХУ, БНХАУ-н аялал жуулчлалын байгууллагууд өргөнөөр оролцох ажээ. Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд анх удаа нэгдсэн журмаар оролцохоор төлөвлөж байна.

БАЙКАЛТУР-2019 үзэсгэлэнгийн талаар товчхон:

22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа БАЙКАЛТУР олон улсын үзэсгэлэнгийн энэ удаагийн онцлох сэдэв нь “Цайны Зам” юм. 2016 онд Монгол, Орос, БНХАУ-н хооронд Цайны Замын Олон Улсын Холбоо байгуулагдсан нь энэ чиглэлээр эдийн засгийн харилцаа, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж гараад байгаа юм. Үүнд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас өндөр ач холбогдол өгч, гурван улсын энэ санал санаачлалаас манай орны хувийн хэвшлийн байгууллагууд хоцрохгүй, идэвхтэй оролцохыг санаачлан, урьж байна. Энэ нь манай орны аялал жуулчлалын салбарын хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрөл зүйлээ баяжуулж, улмаар ОХУ-с ирэх жуулчдын тоог өсгөх өргөн боломж олгож буй юм.

Тоон мэдээлэл:

  • Зохион байгуулж эхэлсэн он: 1996
  • Зохион байгуулагдах газар Эрхүү хотын “Сибэкспоцентр” төв
  • Үргэлжлэх хугацаа: 3 өдөр
  • Нийт Талбайн хэмжээ: 3,500 м2
  • Монголын стэнд талбайн хэмжээ 20м2
  • Оролцогчдын тоо: Тогтмол 100 гаруй компани
  • Монголоос оролцогчдын тоо 10 ба түүнээс дээш компани
  • Үзэгчдийн тоо: 10,000 гаруй хүн

Гурван өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд:

  • Хятадын аялал жуулчлалын компаниуд
  • Сибир, Байкал аялал жуулчлалын холбоо, нийгэмлэгүүд
  • Эрхүү хотын аялал жуулчлалын эдийн засгийн хороо
  • Зочид буудал, амралтын газрууд
  • Агаарын болон газрын тээврийн компаниуд
  • Эрхүү хотын аялал жуулчлалын мэдээллийн төв
  • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Гадаад боловсрол олгох хөтөлбөрийн байгууллагууд тус тус оролцоно.

Оны онцлох сэдвийн хүрээнд оролцогч байгууллагууд:

  • Зам сэдвийн хүрээнд дараах байгууллагууд оролцож болно. Үүнд:
  • Цайны замын судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллагууд
  • Цайны худалдаа эрхлэгчид
  • Цай үйлдвэрлэгчид
  • Үзвэр үйлчилгээнийхэн
  • Аяллын компаниуд
  • Тур агентлагууд гэх мэт.

Тусгай хөтөлбөр:

  • Ажил хэргийн уулзалт, хэлэлцээрүүд явагдана
  • Дэлхийн олон үндэстний цайны соёл ёслолын талаарх танилцуулга хөтөлбөр хийгдэнэ
  • Монгол, ОХУ-н аялал жуулчлалын байгууллагуудын хооронд уулзалт яриа зохион байгуулагдана

Үзэсгэлэнд оролцох нөхцөлүүд:

Энэ удаагийн үзэсгэлэнгийн талбайг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас худалдан авч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр оролцох боломжийг олгож байна. Нийт авах талбай 40 м2 учир оролцох байгууллагуудын тоо хязгаартай байна. Үзэсгэлэнгийн үеэр Орос-Монголын хооронд зохиогдох уулзалтуудыг НАЖГ-ын дэмжлэгтэйгээр зохионо.

Төлбөрт багтаагүй үйлчилгээ:

  • Хоол
  • Зочид буудал; үзэсгэлэнгийн тэнхим хоорондын тээвэр
  • Бүртгэлийн хураамж
  • Очих, ирэх зардал илүү тээш
  • Талбайн нэмэлт тохижилт
  • Сэтгүүлийн сурталчилгаа
  • Бусад дурдагдаагүй зардал

 

Эрхүү хотод байрлах буудлын мэдээлэл

Провсоюзная дэн буудал 900 рубль (1 хүний, twin өрөө)

Жич: Яг экспо центр хажууд тул алхаад ороход боломжтой.

Тээврийн мэдээлэл

  1. УБ- Эрхүү галт тэрэг хөдлөх цаг 3-р сарын 26-ны мягмар гаригийн 15:22 тул бүгд 14:00 галт тэрэгний буудал дээр бэлэн байх. Гар тээшний дээд хэмжээ 1 хүний 36кг.
  2. Эрхүү-УБ руу Аеромонголиа ХХК-ийн М0102 дугаартай нислэгээр ирэх. Хөөрөх цаг 0825, онгоцны буудал дээр 0600 бэлэн байх.

Online registration form - “БАЙКАЛТУР” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

 

Хамтрагч байгууллагууд