Бидний тухай

Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо нь дотоодын аялал жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалын үндэсний хийгээд бүсийн бодлого, журам боловсруулхад оролцох, салбарын судалгаа хийх, аялал жуулчлалын зохистой хэлбэрийг дэмжих зорилгоор байгуулагдсан, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь хэрэгжүүлж буй төслөөс хамааран төрөл бүрийн оролцогч талуудтай хамтран ажилладаг. Тухайлбал аялал жуулчлалын бусад мэргэжлийн холбоодууд, төрийн бус байгууллагууд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаниуд, тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаанууд болон хувь иргэд оролцдог. Байгуулагдсанаасаа хойшхи өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбооноос дараах төсөл, ажлуудыг гүйцэтгээд байна.

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар” үзэсгэлэн

Дотоод, гадаадад аялдаг Монгол аялагчдад зориулан аялах, амрах, зугаалахтай холбоотой мэдээллийг нэгдсэн нэг дороос олгож байх зорилгоор тус үзэсгэлэнг 2015 оноос эхлэн санаачлан зохиулж байна. Үзэсгэлэнд аялал жуулчлалын компаниудаас гадна гадаадын элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд, төрийн бус байгууллагууд, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанууд оролцдог.

v “21 Аймгийн Хөтөч ном”

Гадаадын хөтөч номны жишиг дээр үндэслэн Монгол орны 21 аймагт зориулан аяллын гарын авлага хийх ажлыг санаачилж одоогийн байдлаар Өмнөгөвь, Баян-Өлгий Аймгийн Хөтөч номыг хэвлүүдээд буй.

v Өмнөговь Аймгийн Шар Цав, Хүрдэт Агуйн Менежментийн Төлөвлөгөө

Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын нутагт орших Шар Цав, Хүрдэт Агуйд орших байгаль, соёлын дурсгалт газруудыг хамгаалсаны үндсэн дээр аялал жуулчлал хөгжүүлэн зохистой ашиглах зорилгоор ШУА-ын Палеонтлоги, Геологийн Хүрээлэн, Түүх, Археологийн Хүрээлэнтэй хамтран менежментийг төлөвлөгөө зохиож, 2015 оны 9-р сард аймгийн ИТХ-аар батлуулан хүлээлгэж өгсөн.

v Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төсөл

Тус төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх, Алаг Эрдэнэ сум, Хатгал тосгоны иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгох сургалтыг Шинэ Зеаланд улсын “Ти-Ар-Си” компанитай хамтран 2017 оны 6-р сараас зохион явуулж байна.

v “Гурван Сэнхэр Төвтэй Таван Од” Ховд Аймгийн Аялал жуулчлалын дэд хөтөлбөр

Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт 2017 оноос 2024 оны хооронд аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж энэ оны 11-р сард аймгийн ИТХ-аар батлуулан хүлээлгэж өгсөн.

Хамтрагч байгууллагууд