Байгаль хамгаалал

Орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болон боловсролоор дамжуулан байгаль орчныг хамгаалж болдог гэдэгт  бид итгэдэг. УБАЖХ нь Байгаль Хамгаалах Газар, Дэлхийн Ан Амьтан Хамгаалах Нийгэмлэг, Ирвэс Хамгаалах Сан,  Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Экологи Төв болон бусад байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран зэрлэг ан амьтан харах аялалыг сурталчилдаг. Дээрх байгууллагуудаас хэрэгжүүлж буй гайхалтай төслүүдэд оролцохоор ирсэн дэмжигчид, жуулчид тухайн бүс нутагт байдаг ирвэс, мануул, хавтгай, аргаль, янгир, хулан, тахь, бөхөн, монгол зээр зэрэг зарим ховор, өвөрмөц ан амьтадыг үзэж сонирхох болно.

Эдгээр бүх хөтөлбөрүүд нь орон нутгийн иргэдэд зэрлэг ан амьтан, шувууд , ургамлыг ашиглаж, устгаж үгүй хийхээс илүүтэйгээр тэднийг хайрлан хамгаалж, ашиг тусыг хүртэх арга замуудыг таниулсанаар тэднийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулахаар  боловсруулагдсан.

УБАЖХ-нь мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагуудыг судалгаа шинжилгээний хүрээлэн тухайлбал Их, дээд сургуулиуд, Монголын ШУА-тай хамтран ажиллахад татан оролцуулах зорилготой аялалын хөтөлбөрүүдийг дэмжин сурталчилахаас гадна шинжлэх ухааны болон судалгааны хөтөлбөрүүд боловсруулдаг. Тухайлбал палентологи, архиологийн судалгааны аялал, шувуу ажиглах аялал, зэрлэг ан амьтан харах зэрэг аялалууд нь холбогдох салбарынхаа судалгааны ажилд тус нэмэр үзүүлдэг.

Байгаль хамгаалалыг дэмжин ажилладаг тур операторуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@ubtourism.org хуудсанд зочилж бидэнтэй холбогдоно уу!

Хамтрагч байгууллагууд