Байгаль хамгаалал

Байгаль хамгаалал
Зэрлэг ан амьтан харах болон мэдлэг олгох аялал Орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болон боловсролоор дамжуулан байгаль орчныг хамгаалж болдог гэдэгт бид итгэдэг. УБАЖХ нь Байгаль Хамгаалах Газар, Дэлхийн Ан Амьтан Хамгаалах Нийгэмлэг, Ирвэс Хамгаалах Сан, Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Экологи Төв болон бусад байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран зэрлэг ан амьтан харах аялалыг сурталчилдаг. Дээрх байгууллагуудаас хэрэгжүүлж буй гайхалтай төслүүдэд оролцохоор ирсэн дэмжигчид, жуулчид тухайн бүс нутагт байдаг ирвэс, мануул, хавтгай, аргаль, янгир, хулан, тахь, бөхөн, монгол зээр зэрэг зарим ховор, өвөрмөц ан амьтадыг үзэж сонирхох болно.
Байгаль хамгаалал
Байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэн, орлогоор нь байгалиа хамгаалах, урт удаан, жигд тасралтгүй, тогтвортой, үр дүнтэй санхүүгийн эх сурвалж болгох, Нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын тулгуур үзэл баримтлалыг эх орондоо хөгжүүлэх, дэлгэрүүлэх үүднээс хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдтэйгээ нягт хамтран ажиллаж, бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, малаас бусад өрхийн орлогийн эх сурвалжийг дэмжих замаар даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэн иргэдийн амжиргааг дээшлүүлэх

Хамтрагч байгууллагууд