Үзэсгэлэнгүүд

Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо нь эх орондоо болон гадаад улс орнуудаар аялах сонирхолтой дотоодын аялагчдад зориулан цуврал үзэсгэлэнгүүдийг зохион байгуулах мөн орон нутгийн тур операторуудад ОХУ, Хонг-Конг, АНУ-д зохион байгуулагддаг аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцсоноор шинэ зах зээл олж авахад нь туслах зэрэг ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулж байна. Хотын удирдлагууд болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам нь эдгээр төслүүдийг дэмжин ажиллаж байна.

Үзэсгэлэнгүүд
"Хонг Конг" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

33 дахь жилдээ зохиогдох ITE Hong Kong үзэсгэлэн нь аялал жуулчлалын дэд салбар болох “MICE”-тай хамтран зохиогддог БНХАУ-ын хамгийн том үзэсгэлэн Нийт 4 өдөр зохиогддог. Эхний хоёр өдөр нь бизнесийн байгууллага, аяллын компаниудад, сүүлийн хоёр өдөр нь шууд иргэдэд хүрч аяллаа сурталчилхад зориулдаг Нийт 90,000 гаруй мянган хүн ирж үздэгийн 84% нь FIT буюу аяллын компаниас бие даан аяллууд шууд худалдан авагчид Нийт 52 орны 666 байгууллага оролцно. Үүнээс 56% нь Ази тивээс, 27% нь Европ Тивээс, 11% нь Америк, Номхон далайн улс орнуудаас 6% нь Африк, Ойрхи дорнодоос ирж оролцно.

Үзэсгэлэнгүүд
Улаанбаатар травэл экспо

Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл экспо 2019” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн тавь дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, түнш улсаар БНСУ, түнш аймгаар Дорнод аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байгаа ба 2019 оны 5-р сарын 25, 25, 26-ны өдрүүдэд Мишээл Экспо ОУ-ын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Үзэсгэлэнгүүд
“БАЙКАЛТУР” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

Жил бүр ОХУ–ын Эрхүү хотод зохиогддог “БАЙКАЛТУР” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохыг та бүхнийг урьж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь алдарт Цайны зам дагуу аялал жуулчлал хөгжүүлэх уриан доор зохиогдож байгаагаар онцлогтой бөгөөд ОХУ, БНХАУ-н аялал жуулчлалын байгууллагууд өргөнөөр оролцох ажээ. Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд анх удаа нэгдсэн журмаар оролцохоор төлөвлөж байна.

Үзэсгэлэнгүүд
Бүргэдийн баяр

Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт урлаг, зан заншлыг сэргээх, өсвөр үеийнхэнд өвлүүлэн уламжлуулах, олон түмэн болон гадаад улсад сурталчлан таниулах зорилгоор Бүргэдийн баярыг анх 2000 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж эхэлсэн түүхтэй. 2005 оноос эхлэн өвлийн аялал жуулчлалыг Монгол улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор “Нүүдэлчдийн баяр” нэрийн доор Бүргэдийн Баярыг нийслэлУлаанбаатар хотод зохион байгуулж эхэлжээ.

Хамтрагч байгууллагууд