Мэдээлэн тайлбарлахуй

Тайлбарлахуйн гол зорилго нь тухайн газрын болон нөөцтэй холбоотой мартагдашгүй, утга учиртай, урам зориг өгөх мэдээллээр хангах мөн тухайн улс орны байгалийн болон соёлын нөөцийн бүрэн дүүрэн утга санаа, учир холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэхэд оршино.
Тайлбарлахуй нь шинжлэх ухаан, судалгаа, үйлчилгээний салбар, байгаль хамгаалал гэх мэт бүх салбарын түвшинд шаардлагатай. Зөв тохирсон тайлбар хийснээр зөвхөн мөнгө болоод нөөцийг хэмнээд зогсохгүй Монгол шиг жижигхэн, сул эдийн засагтай орны хувьд ихээхэн хэрэгтэй байгаа хөрөнгийг босгох боломжтой юм.
УБАЖХ-нь орон нутгийн судлах музей, гэр бааз эрхлэгчид зэрэг бие даасан байгууллагууд болон нөхөрлөлүүдтэй хамтран тайлбар хийх төлөвлөгөө боловсруулах, тайлбарлагчдыг сургах болон бүх түвшинд тусламж үзүүлэн ажилладаг.
Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!

Хамтрагч байгууллагууд