Хөтөч ном

Тус байгууллага нь дотоодын аялагчиддаа зориулан олон улсын стандартад нийцсэн Монгол орны тухай анхны иж бүрэн гарын авлага гаргах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус гарын авлагад тогтвортой аялал жуулчлалын туршлагууд, олон талт бодит мэдээлэлүүдийг багтаахад голлон анхаарсан. Мэргэжлийн зурагчдын дарсан фото зургууд, өндөр нарийвчлалтай газрын зургууд, бүдүүвч зургуудыг багтаасан нь тухайн хөтөч номуудыг илүү сонирхолтой, бодит, мэдээлэл сайтай болгосон. Уг цувралууд нь Монгол орны 21 аймгийн 21 номноос бүрдэнэ. Эхний хоёр ном болох Өмнөговь, Баян-Өлгийн номууд хэвлэгдэн гарсан. Дараагийн ээлжинд Дорнод, Баянхонгор, Хөвсгөл аймгийн хөтөч номууд хэвлэлтэнд ороход бэлэн болоод байна.

Хөтөч ном
Аяллын хөтөч

“Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо” НҮТББ нь байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2015 оноос эхлэн нийслэл хотноо үндэсний аялал жуулчлалын “УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО” үзэсгэлэнг амжилттайгаар зохион байгуулж ирсэн билээ.   2019 онд тус үзэсгэлэнг “Мишээл Экспо Төв”-тэй хамтран 5-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлээд байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр дотоод болон гадаадын аялагчдад Монгол орон ба гадаадын улс орнуудад аяллаа хэрхэн төлөвлөх, олон улсын шууд нислэгтэй улс орнуудад хэрхэн зорчиж, аяллаа зохион байгуулах талаарх мэдээллийг түлхүү олгохоор зорин ажиллаж байна. Одоогийн байдлаар БНСУ-аас 20 гаруй байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд ОХУ, БНХАУ –ын байгууллагууд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. 

Хөтөч ном
Өмнөговь хөтөч

Энэ нь фото зураг, газрын зураг, бүдүүвч зургуудыг багтаасан, дотоодын аялагчдыг Өмнөговь аймаг руу татах зорилготой анхны мэргэжлийн хөтөч ном юм. Уг номонд Өмнөговь аймаг дахь гэр буудлууд, цайны газруудын хаяг, холбогдох дугаарууд болон үзмэрт газрууд, газрын зургууд, үлгэр домогууд, амьтан, ургамал, шувуудын талаарх болон бусад олон мэдээллийг багтаасан.

Хөтөч ном
Баян-Өлгий хөтөч

Баян-Өлгий аймаг нь ууланд авирах, ууланд алхах аялалын гол газар болохын хувьд хол, ойрын аялагчдын сонирхолыг ихэд татдаг. Тус аяллын хөтөч ном нь Алтайн уулархаг бүс нутагт аялахаар төлөвлөж буй дотоодын аялагчдад туслах анхны оролдлого бөгөөд үүнд байрших хэрэгсэл, хоол хүнс, замын талаарх зөвлөмжүүдээс гадна Казах түмний соёлыг хэрхэн ойлгох, мэдрэх, тэдэнтэй хамтран ажиллах арга замуудыг багтаасан болно.

Next guidebooks to come are Bayankhongor, Hovsgol and Dornod with 16 more provinces and the city of Ulaanbaatar.

Хамтрагч байгууллагууд